Таны ачааг
хурдан, найдвартай
хүргэнэ

Deligo Alpha — Улаанбаатар хот доторх болон хот хоорондын хүргэлтийн хамгийн хурдан, найдвартай шийдэл. Бараагаа бидэнд итгэлтэй даатгаарай.

📍 Хүргэлтийн мэдээлэл

● Явж байна

Захиалга баталгаажсан

Өнөөдөр, 09:30

Жолооч бараа авсан

Өнөөдөр, 10:15

Хүргэлтэнд гарсан

Өнөөдөр, 10:45

Хүргэсэн

Хүлээгдэж байна

Таны хүргэлт 4 хүргэлтийн дараа ~51 минутын дараа очно
eBarimt

🏛️ eBarimt — Цахим баримт

Манайхаар хүргэлт хийлгэдэг дэлгүүрүүдийн хүргэлтийн төлбөрт eBarimt шивж, татварын шаардлагад нийцүүлэн ил тод бүртгэлтэй ажилладаг.

1 сая+

Амжилттай хүргэлт

98%

Сэтгэл ханамж

20 сек

Тутамд 1 хүргэлт хүргэгддэг

24/7

Үйлчилгээний цаг

Хүргэлт бүрийн ард — Танай дэлгүүрийн нэр хүнд

Бид хүргэлтийг зөвхөн барааг нэг цэгээс нөгөө цэгт хүргэх үйлчилгээ гэж хардаггүй. Хүргэлт бүрийн ард танай дэлгүүрийн нэр хүнд, хэрэглэгчийн сэтгэл ханамж, дараагийн худалдан авалтын шийдвэр хамт явж байдаг гэж бид үздэг.

Тиймээс бид хүргэлтийн хурд, мэдээллийн ил тод байдал, харилцааны соёл, хариуцлага бүрт онцгой анхаарч ажилладаг. Хэрэглэгч бараагаа цагтаа, ойлгомжтой мэдээлэлтэй, найдвартай хүлээн авах нь зөвхөн хүргэлтийн чанар биш — танай дэлгүүрт итгэх итгэлийг нэмэгдүүлдэг чухал хүчин зүйл юм.

Үйлчилгээ

Манай үйлчилгээнүүд

📥

Бараа татан авалт

Нийлүүлэгчээс барааг татан авч, агуулахад хүлээн авах үйлчилгээ.

🏭

Агуулахын үйлчилгээ

Бараа бүтээгдэхүүнийг найдвартай хадгалж, бэлдэж гаргах үйлчилгээ.

🚚

Хүргэлтийн үйлчилгээ

УБ хот доторх болон хот хоорондын хурдан, найдвартай хүргэлт.

💰

Төлбөр тооцоо цуглуулах

Хүргэлтийн үед төлбөр тооцоог цуглуулж, тооцоо хийх үйлчилгээ.

📊

Агуулахын тайлан

Агуулахын бараа материалын нөөц, орлого, зарлагын тайлан гаргах.

📋

Төлбөр тооцооны тайлан

Төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан гаргаж, хяналт тавих үйлчилгээ.

📦

Карго бараа татан авалт, хадгалалт

Делигоу Альфа нь каргогоор ирсэн барааг хаягийн дагуу хүргэхээс гадна дэлгүүрийн барааг каргоноос татан авах, агуулахад хүлээн авч байрлуулах, бүртгэлжүүлэх болон хүргэлтэд гаргах хүртэлх бүх үйл явцыг цогцоор нь зохион байгуулдаг. Ингэснээр дэлгүүрүүд бараа татан авалт, хадгалалт, хүргэлтийн ажиллагаанд цаг алдахгүйгээр борлуулалтдаа төвлөрөх боломжтой.

🎥

Live борлуулалтын захиалгыг автоматжуулах

Бид live хийж захиалга авдаг дэлгүүрүүдийн үйл ажиллагааг илүү хялбар болгох зорилгоор live-ийн үеэр ирсэн хүргэлтийн захиалгыг автоматаар бүртгэх, нэгтгэх, хүргэлтийн системтэй холбох шийдлийг судалж байна. Энэхүү шийдэл хэрэгжсэнээр live-ийн захиалгыг гараар шивэх, алдах, давхардуулах эрсдэл буурч, захиалга боловсруулалт илүү хурдан, цэгцтэй болох боломжтой.

Бүтээгдэхүүн

Бид юу хүргэдэг вэ?

Цаас, хэвлэмэл

бүтээгдэхүүн

Гэр ахуйн

бараа

Гутал

хувцас

Цэцэг,

бэлэг дурсгал

Хүүхдийн

тоглоом

Гоо сайхны

бүтээгдэхүүн

Эрүүл мэндийн

бүтээгдэхүүн

Дэлгүүрийн

бараа

Хот хоорондын

хүргэлт

Deligo Alpha — Итгэлцлийн гүүр

2026 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн "DeliGo Alpha" хүргэлтийн үйлчилгээ нь хүргэлтийн салбарт шинэ соёл, шинэ стандартыг төлөвшүүлж байна. Бид 70 гаруй мэргэшсэн ажилтан, ухаалаг систем, шуурхай ажиллагаатай баг хамт олныхоо хүчээр харилцагчдадаа цогц, найдвартай үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Бидний хувьд хүргэлтийн үйлчилгээ гэдэг нь зөвхөн ачаа тээвэрлэх үйл явц биш. Харин харилцагчийн бизнесийн өсөлт, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг холбосон итгэлцлийн гүүр юм. Иймээс бид ухаалаг систем, нэгдсэн зохион байгуулалт, хурдтай үйлчилгээний шийдлээр дамжуулан хамгийн шуурхай, найдвартай хүргэлтийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэн ажиллаж байна.

🔭 Алсын хараа

Ухаалаг системийг харилцааны соёлтой төгс хослуулж, хүргэлтийн салбарт үйлчилгээний чанараараа тэргүүлэгч, хамгийн шуурхай, хариуцлагатай хамт олон болох.

🎯 Эрхэм зорилго

Харилцагч бүрийн цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэсэн, хамгийн уян хатан, чанартай, ухаалаг хүргэлтийн цогц шийдлийг санал болгож, тэдний өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх.

Ухаалаг хүргэлтийн системийн давуу тал

📱 Онлайн захиалга

Та хаанаас ч, хэзээ ч онлайнаар захиалгаа шууд шивж бүртгүүлэх боломжтой. Мөн татан авалтын хүсэлтээ утсаар холбогдох шаардлагагүйгээр системээсээ шууд дуудах боломжтой.

📡 Real-time хяналт

Хүргэлтийн бүх төлөвийг тухайн мөч бүрт нь хянах боломжтой. Хүргэлт хүргэгдсэн болон бусад төлөвт шилжих бүрд автоматаар мэдэгдэл таны утсанд ирнэ. Цаг, минут, секундийн нарийвчлалтай.

🗺️ Жолоочийн байршил

Жолоочийн байршлыг бодитоор хянахаас гадна тухайн хүргэлт хүргэгдэхээс өмнө жолооч нийт хэдэн хүргэлттэй гарсан, одоо хэд дэх хүргэлт дээр явж байгаа, таны захиалга хэдэн минутын дараа хүргэгдэх зэрэг мэдээллийг дэлгүүр болон захиалагч аль аль нь харах боломжтой.

📊 Тайлан, хяналт

Бодит хяналт, төлбөр тооцооны дэлгэрэнгүй мэдээлэл, агуулахын үлдэгдэл, барааны орлого зарлагын түүхийг цаг тухайд нь харах боломжтой. Санал, хүсэлт, гомдлоо системээс шууд илгээх боломжтой бөгөөд манай баг шуурхай шийдвэрлэн ажилладаг.

🔗 Системийн интеграци

Танай дэлгүүрийн хуудас болон системтэй уялдан ажиллаж, бүх захиалгыг илүү хурдан, илүү хялбар, бүрэн автоматжуулах боломжийг бүрдүүлнэ.

💬 Мэссэж үйлчилгээ

Хүргэлтийн явцын мэдээллийг хэрэглэгчид мэссэжээр тогтмол илгээдэг. Тухайлбал, хүргэлт хэзээ очих болон шаардлагатай үед холбогдох Делигоу Альфа операторын дугаарыг давхар илгээснээр хэрэглэгч хүргэлттэй холбоотой мэдээллээ шууд манайхаас авах боломжтой. Ингэснээр танай дэлгүүрт ирэх хүргэлт асуусан дуудлагын ачаалал мэдэгдэхүйц буурч, үйлчилгээний урсгал илүү цэгцтэй болно.

💬 Системийн дотоод чат

Хүргэлттэй холбоотой асуух, тодруулах зүйл гарсан үед та системийн дотоод чатаар дамжуулан манай харилцагчийн багтай шууд холбогдох боломжтой. Утасдах боломжгүй, завгүй байгаа үедээ чатаар мэдээллээ илгээснээр асуудлаа цаг алдалгүй тодруулж, шуурхай шийдвэрлүүлэх давуу талтай.

📝 Санал, гомдол шийдвэрлэх

Та системээр дамжуулан хүргэлтийн явц, үйлчилгээ болон үйл ажиллагаатай холбоотой санал, гомдлоо бидэнд шууд илгээх боломжтой. Бид ирсэн санал, гомдлыг төрлөөр нь ангилан бүртгэж, асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэн, хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг системээр дамжуулан танд буцаан хүргэдэг.

🧾 Хүргэлтийн төлбөрийн нэхэмжлэх

Бид хүргэлтийн төлбөрийн нэхэмжлэхийг системээр дамжуулан илгээдэг бөгөөд төлбөрийн мэдээлэл өдөр тус бүрээр задарч, танай талд ил тод харагдана. Ингэснээр тухайн хугацаанд хүргэлтийн төлбөр хэд гарсан талаар санаа зовох шаардлагагүй. Бүх тооцоо, мэдээлэл системд шилэн байдлаар бүртгэгдэж, хяналт хийхэд ойлгомжтой, найдвартай шийдэгдсэн байдаг.

📸 Төлөв бүр нотолгоотой

"Утсаа аваагүй", "Дугаар холбогдохгүй", "Маргааш авна", "Авахаа больсон" зэрэг хүргэлтийн төлөвүүд дээр хүргэлтийн ажилтан залгасан дуудлагын зураг, холбогдох баталгаажуулах мэдээллийг системд хавсаргадаг. Ингэснээр дэлгүүрийн эзэд тухайн захиалга дээр үнэхээр залгасан эсэх, хүргэлтийн ажилтан шаардлагатай үйлдлийг хийсэн эсэхийг системээс шууд шалгаж, баталгаажуулах боломжтой.

🔔 Автомат мэдэгдэл (Notification)

Ухаалаг хүргэлтийн систем нь захиалгын хүргэлтийн төлөв өөрчлөгдөх бүрд дэлгүүрийн эзэнд автоматаар notification илгээдэг. Ингэснээр дэлгүүрүүд захиалга нь хаана яваа, ямар төлөвт шилжсэн, хүргэгдсэн эсэх, эсвэл ямар нэгэн асуудал үүссэн эсэхийг цаг тухай бүрд нь шууд мэдэх боломжтой. Жишээлбэл, "Утсаа аваагүй", "Дугаар холбогдохгүй", "Авахаа больсон", "Маргааш авна" зэрэг асуудалтай төлөвүүд үүссэн даруйд дэлгүүрийн эзэнд мэдэгдэл очдог. Энэ нь тухайн захиалгыг алдахгүй хянах, шаардлагатай үед хэрэглэгчтэйгээ хурдан холбогдох, хүргэлтийн явцад гарсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх давуу талыг бий болгодог.

eBarimt

🏛️ eBarimt — Цахим баримт

Бид Монгол Улсын татварын тухай хуулийг баримталж ажилладаг бөгөөд хүргэлт бүрт eBarimt (цахим баримт) олгодог. Таны төлбөрийн мэдээлэл бүрэн ил тод, хуулийн дагуу баталгаажсан байна.

Үйл ажиллагаа

Манай үйл ажиллагааны чиглэлүүд

🚚

Хот доторх хүргэлт

Улаанбаатар хот дотор хурдан, найдвартай хүргэлтийн үйлчилгээ.

🌐

Хөдөө орон нутгын хүргэлт

Аймаг, сум хооронд ачаа бараа хүргэх үйлчилгээ.

🏢

Байгууллагын хүргэлт

Бизнес байгууллагуудад тусгайлсан хүргэлтийн шийдэл.

Deligo.mn апп

Deligo.mn аппликейшн

Үйлчлүүлэгчид гар утасандаа Deligo апп татан суулгаж хүргэлтийн захиалга өгөх, хүргэлтийн үйл ажиллагааг хянах боломжтой.

Apple iOS
Android OS
Бүсчлэл ба хүргэлтийн төлбөр

Бүсчлэл ба хүргэлтийн төлбөр

Татан авалт

Татан авалт

₮3,000
хүргэлт тутамд
  • УБ хотын бүх бүсчлэлд
  • Хүргэлтийн тоо хамаарахгүй
  • Map хяналт
  • Хүргэлтийн бүх төлөв
  • Бараа бэлдэж хүргэлтэнд гаргах
Хамтарч ажиллах

Бидэнтэй холбогдоорой

Захиалга өгөх эсвэл лавлах зүйл байвал бидэнд залгаарай.

Доорх мэдээллийг бөглөнө үү: